close

Захирлын мэндчилгээ

Сайн байна уу,

Олон жилийн хөдөлмөр, түүнээс олж авсан арвин туршлагаараа  хамгийн чадварлаг соёлтой, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадах  жолоочийг бэлтгэн төгсгөх өндөр зорилго тавин ажиллаж буй манай хамт олон, 2003 оноос хойш мэдсэн дадсан бүхнээ тантай харамгүй хуваалцаж, таныг хичээн сургахдаа үргэлж баяртай байх болно.

Мөн бидэнд итгэн “Олны буян” авто сургуулийг сонгож, алтан шар замдаа гарсан нийт төгсөгчдөдөө өөрт хүсдэг сайхан бүхнийг хүсч, унаа нь найдвартай, зам нь дардан, зүг нь өлзийтэй, үйлс нь бүтэмжтэй байхыг хүсэн ерөөе.  Та нартаа баярлалаа.

ОЛНЫ БУЯН ХХК-ийн ерөнхий захирал Х.БЯМБАА