2003-2008 онд Ховд аймаг Булган суманд жолооны сургалт явуулах, барилгын материалын худалдааны чиглэлээр ажиллаж байсан. 2008 оноос өнөөг хүртэл Ховд аймгийн Жаргалант суманд A,B,C,Д,Е,М ангиллын жолооч бэлтгэх 2015 оноос дээрхи ангилалуудаар мэргэшсэн жолооч бэлтгэх, мэргэшсэн болон мэргэшил дээшлүүлэх сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Замын хөдөлгөөний дүрмийн хичээл бол тухайн сургуулийг төгсөгчдийн чанар, чадварыг шууд тодорхойлдог хамгийн чухал хичээл юм.
Манай сургуулийн Замын Хөдөлгөөний Дүрмийн багш нар 3-18 жилийн арвин туршлагатай тул төгсөгчид маань чадварлаг жолооч болдог.
Жолооны дадлагын хичээлийг нийт 8 багш 10 автомашин дээр суралцагчдыг дадлагажуулан багшилдаг бөгөөд тэдний ажлын туршлага дунджаар 16 жил байна.
Авто сургуульд суралцан жолооч болохоор зорьж буй бол өөрийн цаг завыг харгалзан өглөө, өдөр, бямба, ням гаригууд гээд хүссэн цагаа сонгон хичээллэх боломжтой. Тогтсон цагтаа чанартай, хариуцлагатай сургалт явуулдаг манай багш нар төгсөгчдийнхөө үнэлэмжийг нэмсэн ур чадварын уурхай юм.