A - Ангилал
Mотоцикл – шаахайтай буюу шаахайгүй хоёр дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл. Энд өөрийн жин нь 400 кг-аас хэтрэхгүй гурав буюу дөрвөн дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл мөн хамаарна.
*Мопед болон моторт дугуйг МУ-ын ЗХД-ээр механикжсан тээврийн хэрэгсэлд хамааруулдаггүй учраас энэ ангилалд ордоггүй.
B - Ангилал
Жолоочоос гадна наймаас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3.500 кг- аас хэтрэхгүй автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй.)
* 8-аас илүүгүй хүний суудалтай \ бага оврын автобус \ ачааны \ бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй \ болон суудлын автомашиныг энэ ангилалд хамааруулдаг. Тухайн ангилал нь үйлдвэрээс тоноглогдсон тоо болон бүх жингээс хамаардаг. Уг ангилалд бүх жин нь 750 кг-аас хэтрэхгүй чиргүүл чирэхийг зөвшөөрдөг.
C - Ангилал
“D” ангилалд хамаарагдахаас бусад бүх жин нь 3500 кг-аас их автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй)
D - Ангилал
Жолоочоос гадна наймаас илүү хүний суудалтай, хүн тээвэрлэхэд зориулсан автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй)
E - Ангилал
- BE-бүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлтэй “B” ангиллын автомашин;
- CE-бүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлтэй “C” ангиллын автомашин;
- DE-бүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлтэй “D” ангиллын автомашин болон угсраа автобус, угсраа троллейбус.
М - Ангилал
Трактор, өөрөө явдаг машин механизм, тэдгээрийн чиргүүл буюу ажлын тоног төхөөрөмжтэй бүрэлдэхүүн.