close

Ангилал ахиулах сургалт


A - Ангилал

Mотоцикл – шаахайтай буюу шаахайгүй хоёр дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл. Энд өөрийн жин нь 400 кг-аас хэтрэхгүй гурав буюу дөрвөн дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл мөн хамаарна.

*Мопед болон моторт дугуйг МУ-ын ЗХД-ээр механикжсан тээврийн хэрэгсэлд хамааруулдаггүй учраас энэ ангилалд ордоггүй.

B - Ангилал

Жолоочоос гадна наймаас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3.500 кг- аас хэтрэхгүй автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй.)

* 8-аас илүүгүй хүний суудалтай \ бага оврын автобус \ ачааны \ бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй \ болон суудлын автомашиныг энэ ангилалд хамааруулдаг. Тухайн ангилал нь үйлдвэрээс тоноглогдсон тоо болон бүх жингээс хамаардаг. Уг ангилалд бүх жин нь 750 кг-аас хэтрэхгүй чиргүүл чирэхийг зөвшөөрдөг.

C - Ангилал

“D” ангилалд хамаарагдахаас бусад бүх жин нь 3500 кг-аас их автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй)

D - Ангилал

Жолоочоос гадна наймаас илүү хүний суудалтай, хүн тээвэрлэхэд зориулсан автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй)

E - Ангилал

  •   BE-бүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлтэй “B” ангиллын автомашин;
  •   CE-бүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлтэй “C” ангиллын автомашин;
  •   DE-бүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлтэй “D” ангиллын автомашин болон угсраа автобус, угсраа троллейбус.

 

М - Ангилал

Трактор, өөрөө явдаг машин механизм, тэдгээрийн чиргүүл буюу ажлын тоног төхөөрөмжтэй бүрэлдэхүүн.

Онлайнаар одоо бүртгүүл!